“Төмөртэй” орд иргэдийн өмч хэвээр үлдэв
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх-ийн хуралдаанаар Кью Эс Си” компани-гийн нэр бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газар-ын 2022 оны 4-р сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр буюу “хуулийн дагуу” гэж үзэж, Кью Эс Си компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав.
Уг шийдвэрээр Засгийн газрын дээрх тогтоол, яг үүний дагуу тус компанид олгогдсон концессийн гэрээг хүчингүй болгосон явдлыг хуульд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ. Энэхүү шийдвэр нь стратегийн ач холбогдолтой Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн эрх ашиг, хуулийн дагуух ашиг сонирхлыг бүрэн хамгаалж, “байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” хэмээх Үндсэн хуулийн зарчмыг бататгасан гэж үнэлэгдэж байна.
Мөн Кью Эс Си компанийн тал үндсэндээ хохирол амсаагүй гэж үзсэн бөгөөд, өмнөх концессийн гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан төсөл нь улсын ашиг сонирхолд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Монгол Улсын уул уурхай, металлурги, хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч компани бөгөөд хугацаанд төрийн мэдэлд шилжснээр эдийн засаг, нийгмийн гүнзгий ач холбогдолтой алхам болсон байна. Тухайлбал, концессийн гэрээ хэрэгжсэн 2014-2022 он хүртэл жилийн дундаж 13.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн бол, менежментийн эрх төрд шилжсэнээс хойшх гурван жилийн хугацаанд нэг жилд дунджаар 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, ажилчдын дундаж цалин хоёр ба хоёроос дээш дахин нэмэгдэж, мөн “Чингис хаан” үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
2025 оны эхний 10 сарын байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 101.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ