Өнөөдөр МАН-ын УЗ хуралдана

img

 

Өнөөдөр 12 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болно. Уг хурлаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга нь Ж.Бат-Эрдэнэ, үү эсхүл Ж.Батжаргал нь уу?, УИХ-ын  даргын асуудлыг мөн Засгийн газрын халаа, сэлгээний асуудлаар хуралдах таамаг байна. Гэсэн ч эцсийн шийдвэр эндээс гарахгүй л болов уу. Учир нь УИХ-дахь олонхи цөөнх болчихсон тууж яваа. Нөгөө талд  таалагдахгүй шийдвэр гарвал хууль бус, дүрмийн бус гэж хэлэх нь одоо тэдний амны уншлага болчихсон. Ямарсайндаа л Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ гэж байгаа хүмүүс шүү дээ... 

Халуун намраар эхэлсэн МАН-ын удирдлагуудын сандал суудлын төлөөх зодоон эрчээ авч эцэстээ ‘’бантан’’ болж буй. Хэсэгтээ бужигнасан Г.Занданшатарын Засгийн газрын амьд үлдэх хугацаа Цэцийн шийдвэрээр сунгагдсан. Сунгагдсан гэсний учир хэзээ мөдгүй дахиад л Г.Занданшатарыг огцруулна гээд өргөх бичиг бариад гүйлдэх нь ёстой л цаг хугацааны асуудал бөгөөд ирэх сарын 15, 16-нд болох МАН-ын их хурлаар нэг мөр эцэслэгдэх биз гэсэн горьдлого байна. УИХ-ын 95-р тогтоолд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр гэнэтхэн хоригоо татчихсан. Шок. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгчээр намын ах нарынхаа зодоонд жараахайнууд нь учраа мэдэхгүй талцаж, энэ зодоонд үрэгдэж мэдэх хэдэн гишүүд бий. Юутай ч Я.Содбаатар МАН-ын УЗ-ийг өнөөдөр хуралдуулж нэг шийд гаргана. Уг хурлаар Г.Занданшатараас урвасан С.Амарсайханыг явуулж оронд нь Х.Ганхуягийг оруулж ирэх гэгчлэнгээр Засгийн газарт хэд хэдэн сэлгээ хийж магадгүй гэсэн хүлээлт байна.

МАН-ын Удирдах зөвлөлд дараах 32 гишүүн бий.

  • Я.СОДБААТАР, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
  • Н.ЭНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Ц.ЧУЛУУНЗАГД, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Д.СУМЪЯАБАЗАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Х.АЛТАЙ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Д.АМАРБАЯСГАЛАН, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга
  • С.АМАРСАЙХАН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Налайх дүүргийн намын хорооны дарга
  • А.АРИУНЗАЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч
  • Т.АУБАКИР, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • Ж.БАТЖАРГАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • О.БАТНАЙРАМДАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • П.БАТТӨР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга
  • Э.БАТШУГАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • Х.БУЛГАНТУЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч
  • О.БУЯННЭМЭХ, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрчист Монгол" ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер
  • С.БЯМБАЦОГТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
  • Ж.ГАНБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга
  • Ц.ДАВААСҮРЭН, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • Г.ЗАНДАНШАТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд
  • Л.МӨНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
  • Ж.МӨНХБАТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ц.МӨНХ-ОРГИЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх
  • Ч.НОМИН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн
  • Х.НЯМБААТАР, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга
  • Ц.НЯМДОРЖ, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан
  • Б.ОЮУНБИЛЭГ, Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
  • М.ОЮУНЧИМЭГ, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Д.ТОГТОХСҮРЭН, Удирдах зөвлөлийн гишүүн
  • Б.ТУЛГА, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн
  • Н.УЛАМБАЯР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Н.УЧРАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • Ч.ХҮРЭЛБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sharav:
ene uls turch nodod bygd yxej dald oroosoi bilee
2025-10-28