Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй гэв
Иргэд банкны дансаа бусдад ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох аюултайг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Иймд “Дансаа бүү ашиглуул” аян өрнүүлснээр иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг нягтлах, банкны дансаа бусдад ашиглуулахгүй байхыг онцгой анхааруулж байна.
Сүүлийн үед “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд” зэрэг урамшууллын тоглоом, телеграм аппликейшнээр “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой” гэх мэт залилангийн уриа, мөн бараа, материал, өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн зүйлсийг хямд үнээр хүргэнэ хэмээн урьдчилгаа төлбөр нэхэж залилах хэрэг ихсэх болжээ. Иймд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран “Дансаа бүү ашиглуул” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
ЦЕГ-ын мэдээлснээр, он гарснаас хойш иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохирол бүхий 2318 гомдол, мэдээллийг бүртгэснээр 1591 гомдол (68.6 хувь)-д хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 11.4 тэрбум төгрөг (60.6 хувь)-ийн дүнтэй гүйлгээг царцаан, 671 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Нийт иргэдийн 5 хүн тутмын 4 нь залилах гэмт хэрэгт өртөж байгаа нь асар том асуудал гэдгийг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг онцолсон юм.
Иймд “Дансаа бүү ашиглуул” аян өрнүүлснээр иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг нягтлах, банкны дансаа бусдад ашиглуулахгүй байхыг онцгой анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ