Ч.Хүрэлбаатар МАН-ыг эвлэрүүлэх ажлын хэсгийг ахална
МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд өмнөх гишүүд нь болон экс ерөнхий сайд нар болон одоогийн 32 гишүүн нь оролцож таван цаг орчмын хугацаанд хуралдаж дууслаа. Удирдах зөвлөлийн хурлаас хоёр хуваагдсан МАН-ын бүлгийг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ж.Эрдэнэбат, З.Мэндсайхан, Н.Учрал, М.Энхболд, С.Баяр, Н.Энхбаяр, Б.Даш-Ёндон, Ч.Хүрэлбаатар, С.Баяр, Б.Даш-Ёндон, Н.Энхбаатар, Ж.Батжаргал нар бүрэлдэхүүнд нь багтсан байна. Эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх Ч.Хүрэлбаатар муудалцсан талуудтай уулзалт хийж, хоёр хоногийн дотор шийдэлд хүрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ