Улаанбаатарт өдөртөө +1... хэм дулаан

img

 

10-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс, Заг-Байдраг голын хөндийгөөр -16...-21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ