НИЙТИЙН БАЙР ШАТАЖ, 81 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг тавдугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 17:42 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 81 иргэнийг гарган ажиллав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ