“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

img

 

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгчийг “Об пластик” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Манай улсад сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гялгар уутны 80, ундаа, усны сав баглааны 87, даацын шуудайны 96, бүх төрлийн шошгын 75 хувийг үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.

Үүний үр дүнд:

  • Хүнсний ногооны хуванцар тэвшний үйлдвэр ашиглалтад орсон,
  • Ажлын байрны талбай 6,000 гаруй м2-аар,
  • Эргэлтийн хөрөнгө 20 орчим хувиар,
  • Борлуулалтын орлого 18 хувиар,
  • Бүтээгдэхүүний нэр төрөл 15-аар,
  • Улсад төлөх татварын хэмжээ 14 хувиар нэмэгджээ.

Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-33, улсад төлөх татварын хэмжээ 20 хувь нэмэгдэх боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ