Массажны газар нэрээр насанд хүрээгүй охидыг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ
Массажны газар нэрээр 14-15 настай охидыг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны аравдугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна.
Шалгалтаар тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрсэн байна.
Тиймээс уг үйлдлүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ