Харвалт бол ХӨГШИН ХҮНИЙ ӨВЧИН БИШ
Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан 1,2,3 дугаар эмнэлгийн эмч нар тархины харвалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр эмч нарын зүгээс харвалтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах ёстойг анхаарууллаа. Мөн түүнчлэн "Харвалт бол ХӨГШИН ХҮНИЙ ӨВЧИН БИШ. "Миний даралт 170,180 байж л байдаг юм" гэж явж байгаад харвачихсан хүмүүс байна. Өөрийнхөө биед, гэр бүлдээ хайртай байгаач ээ хүмүүсээ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ