Б.Эрдэнэсүхийг 11 дүгээр сарын 17-нд суллах байсан ч өчигдөр суллажээ
 
                        
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Учир нь прокуророос Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн.
Улмаар шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Ингэснээр түүний цагдан хоригдох хугацаа ирэх сарын 17-нд дуусгавар болох байсан ч тэрбээр Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан аж. Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авснаар түүнийг өчигдөр сулласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ