Хуримтлалын аян нь хадгаламжаа өсгөхөд нэмэр болж байна
 
                        
Манай улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар банкан дахь хадгаламжийн дүн 28.5 их наяд төгрөгт хүрчээ.
Үүнийг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг төв банк мэдээлэв. Үүнд Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг 10 дугаар сард зохион байгуулсан нь тодорхой хэмжээнд нэмэр болдог байна. Хуримтлал нь эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн эх үүсвэрийг нэмснээр зээлийн санхүүжилтийг сайжруулж, хүү багасах нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Тус аяныг энэ онд “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор хуримтлалыг дадал болгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг нийслэл, орон нутагт өрнүүлжээ.
Дэлхийн улс орнууд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” хэмээн тэмдэглэж, хуримтлалыг сурталчлах сар болгон зарлаж, сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд хийдэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ