Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

img

 

Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

Эргэн сануулахад, Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлыг хөндөх үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан юм.

Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь Төрийн ордонд нүүрсний гэрээний асуудлаар тодруулга авахыг хүссэн нэр бүхий сэтгүүлчдийн өөдөөс "Битгий олон юм хуцаад бай" гэх байдлаар ёс зүйгүй хандсан тухай гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн тул ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

christopheranthony:
I never thought I’d fall for a cryptocurrency scam, but I did — and I lost a lot of money. It was one of the worst experiences of my life. I felt helpless and honestly didn’t believe I’d ever get my funds back. Then I came across APEX INTERVENTION LTD, and that changed everything. From the very first conversation, their team was kind, professional, and truly cared about helping me. They explained every step of the recovery process and kept me updated the whole time. Thanks to their hard work and dedication, they actually recovered my lost funds! I’m still amazed and so grateful. If you’ve ever been scammed or lost money in crypto, don’t give up hope — APEX INTERVENTION LTD can really help. They’re the real deal. Email: info@apexintervention.online Website: https://apex-intervention.online WhatsApp: +1 (365) 740-5227
2025-11-06
Улстөрчид хошин шог болж байна.
2025-11-05
Angel:
JOIN US Everybody can earn 250/h Dollar + daily 1K… You can earn from 6000-12700 Dollar a month or even more if you work as a part time job…It’s easy, just follow instructions on this page, read it carefully from start to finish… It’s a flexible job but a good earning opportunity. tab for more detail thank you…….. . This is my main concern……………………………………. Www.Cash43.Com
2025-11-05
Зочин:
Чинбүрэн сайд үнэхээр чадвар муутай, стратегич биш улс төрч юм даа. Харин элэг сайн эмчлэх эмчийн ажлаа хийгээд олондоо хүндлэгдээд явах нь түүний хувьд нэр хүндтэй байх байж дээ, хөөрхий
2025-11-03