Мягмар гарагаас хичээл эхлэх шийдвэр гараагүй гэв

img

 

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Боловсролын яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн тул маргаашнаас буюу мягмар гарагаас хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдана гэх мэдээлэл цацагдсан.

 "Багш нар ажил хаялт үргэлжилж байна. Маргаашнаас хичээл эхлэх шийдвэр гараагүй. Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тэр хариуг хүлээж байна" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ