Үс засуулбал эд, мал арвидна

img

 

2025-11-04, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

Аргын тооллын: 2025-11-04, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07:41-18:30

Үс засуулбал: Эд, мал арвидна.

Аргын тооллын 11 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Шийдэм одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ