“The MongolZ” багийн шинэ гишүүн “Controlez” гэж хэн бэ

img

 

The MongolZ Senzu-г "Inactive" буюу түр хугацаанд сэлгээнд тоглуулж, түр орлон тоглогчоор Contorlez буюу Баасанжаргалын Өнөдэлгэрийг сонгож, багтаа нэгтгэсэн. Contorlez өчигдөр "IEM Chengdu 2025" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Шведийн "HEROIC" багийн эсрэг хийж, эхний хоёр мап дээр багийнхаа хамгийн шилдэг тоглогч нь байж чадлаа.

“Contorlez" буюу Б.Өнөдэлгэр нь 1997.05.27-нд төрсөн. 28 настай.

2017 оноос эхлэн мэргэжлийн замналаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 8 дахь жилдээ Counter Strike төрлөөр тоглож байна. Rifler байрлалд толгодог.

2017 онд “The MongolZ” багт тоглож байсан бөгөөд Мogul, Checkmate, RAVT, NomadS зэрэг багуудад тоглож байсан.

2014 оноос өнөөг хүртэл Chinggis Warriors багт тоглож байсан юм. Contorlez албан ёсоор “The MongolZ”-ын тоглогч болоогүй бөгөөд 2025 оныг дуустал түр орлон тоглогчийн гэрээ байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ