Үс засуулбал өлзийтэй сайн

img

 

2025-11-05, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

Аргын тооллын: 2025-11-05, Лхагва гараг

Наран ургах шингэх: 07:43-18:28

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Аргын тооллын 11 сарын 5, Буд гараг. НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР. Билгийн тооллын 15, Гоё хүүхэн одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ