ЭМЯ-нд өнөөдөр эмч ажилчид ажил хаялт зарлах шийдвэрээ албан ёсоор хүргүүлнэ

img

 

Өчигдөр шөнө Монголын эмч ажилчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс үндсэн цалин 3.5 сая төгрөг болгох шаардлагын хүрээнд ажил хаялт зарлах болсон талаараа албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ шийдвэрээ өнөөдөр ЭМЯ-нд албан ёсоор хүргүүлнэ гэдгийг холбооны төлөөллүүд мэдэгдсэн. Ийнхүү тус шийдвэрээ хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа ажил хаялт эхлэх нөхцөл хуулиараа бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, эмч ажилчдын ажил хаялт ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас буюу 11 дүгээр сарын 13-ны 08:00 цагаас эхлэх юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ