ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томилов

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар тогтоол гаргаж, Ц.Батбаатарыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ.

Ц.Батбаатар нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Мөн тэрбээр, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжавын хүү аж. Д.Цэвээнжав хэвлэлийн нүүрэнд чамгүй заларч байсан бөгөөд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн "хоёр амбаар"-ынх ойролцоо амьдардаг хөрш гэгдэж байжээ. ГЕГ-ын даргаар томилогдохдоо төрсөн хүүгээ туслахаараа аваачсан, гаалийг хамаатнуудаараа дүүргэсэн гэхчлэн бичигдэж байжээ.

Ташрамд, Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдоод ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг аравдугаар сард чөлөөлсөн. Улмаар түүний орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна хэмээн мэдэгдээд байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Батбаатар Дархан хотоос ирсэн орк юм. Эцэг нь Цэвээнжав нь Дархан хотоос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дараа нь Гаалийн даргаар ажилласан. Батбаатарын 3 хүүхэд нь жилийн 30 саяын үнэтэй Орчлон сургуульд суралцдаг юм.
2026-03-12