ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт ЭМДС-гийн өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг өглөө
Засгийн газар өнөөдөр хуралдаж, зарим агентлагийн даргыг томилсон. Үүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилсон бөгөөд тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэгвэл түүнийг томилогдсон даруйд Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМДС-гийн өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө.
Сар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг нь ЭМДС өр төлбөрт баригдах шалтгаануудын нэг болжээ. Хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангийн хөрөнгө завших, илүү санхүүжилт авахыг завдсан зэргээр нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд 229 мянга гаруй алдаа, зөрчил илэрсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ