Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.591 байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.591 байна.
Иймд нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,557, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 16 хүн байгаа. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5090 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3154, 5-9 насны 1762хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ