Хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна

img

 

Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.

Тодруулбал, “сарны перигей” буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах одон орны ховор үзэгдэл тохиох гэж байна. 

Энэ үед Сар 356 961 км-ийн зайд Дэлхийд ойртож, ердийнхөөс 14 хувиар томорч харагдана. Сар тойрог замынхаа дэлхийгээс хамгийн алслагдсан ба хамгийн ойр цэгүүдэд байрлах үед авсан зургуудыг харьцуулбал энэ ялгаа тод томруун ажиглагдах ажээ.

Манай гаргийн дагуул сар бүр Дэлхийд хамгийн ойрын цэгээр өнгөрдөг. Бүтэн Сар дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах үзэгдэл жилд хэд хэдэн удаа тохиолддог боловч Дэлхий ба Сар хоёрын хоорондох зай үргэлж өөр байдаг. Харин өнөөдөр энэ зай хамгийн ойр байх тул өнөө шөнө гарах бүтэн Сар бол жилийн хамгийн том бөгөөд тод харагдах Сар юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ