АИ-92 шатахуун өнөөдөр 54 вагон бууна

img

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны нийлүүлэлт 82 вагоноос 54 нь буулгалтын өртөөнд иржээ. Улмаар Дарханд хоёр, Рашаантад найм, Толгойт өртөөнд 38, Улаанбаатарт тав, Чойрт нэг вагон байгаа аж. Түүнчлэн дизелийн түлш 320, АИ-92 шатахуун 82, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон тус тус байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 шатахууныг литр нь 2590 төгрөгөөр зарж байгаа бол хөдөө орон нутагт литр тутам нь 2797 төгрөг, А-80 литр 2611 төгрөг, дизелийн түлш литр 3321 төгрөгийн үнэтэй байна. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар дизелийн түлшний үнэ 2.2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ