Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
ХУД-ийн 5.6.7.23.24-дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг 2025.11.06 өдрийн 22:00 цагаас 2025 .11.08 ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлах юм.Тодруубал замын урд хэсэг буюу Food City худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл сууршилийн хэсэг хамрагдах юм.
Хязгаарлалтанд Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэг орохгүй. Хязгаарлалт хийх болсон шалтгаан нь Хэрэглэгчдийн хэрэглээний бохир ус буюу хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах сан лацдаж цэвэрлэх юм.Энгийнээр тайлбарлавал бохирын шугам цэрлэх төлөвлөгөөт бус ажлыг хийхээр болсон нь энэ юм .Өөрөөр хэлбэл хэрэглэгчид уусдаггүй 00 цаас , салфетик, хоолны хог хаядал үсний сэв зэргийг ихээр суултууртаа хйиж урсгаж байгаа нь дээр дурьдсан нөхцөл байдлыг үүсгэж байна
Хязгаарлалтанд орсон хэрэглэгчидэд тухайн оршин суугаа газрын СӨХ болон орон сууцны конторуудаар дамжуулан мэдээллийг хүргэсэн байгаа мөн Зөөврийн усаар хангах цэгүүдийн мэдээлэл тухайн орчимд оршин суугчдад хүргүүлэн ажиллаж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ