ЦУОШГ: Цас их орж аюултай үзэгдэл болно

img

 

Арван нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн нутаг, Архангайн зүүн хэсгээр, 7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

6-7-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчим, Орхоны нутаг, Сэлэнгийн баруун, Өмнөговийн хойд хэсгээр, 7-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дархан-Уул, Дорнодын нутгаар их цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ мэргэжлийн байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг тогтмол сонсох хэрэгтэй. Малчид болон мал бүхий иргэд ойрхон бэлчээх. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Гэр орноо дулаалах, хоол хүнсээ бэлтгэсэн байх хэрэгтэй. Уруудсан малын араас явахгүй байх гэдгийг онцлон анхааруулъя. Их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүснэ. Зам даваа гүвээнүүд хаагдах учраас цаг агаарын мэдээгээ тогтмол сонсож хол, ойр явахаа шийдээрэй. Зайлшгүй авто замаар зорчих шаардлагатай бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бэлтгэх, шалгах хэрэгтэй. Айл саахалт айлуудад цаг агаарын мэдээ мэдээллийг дамжуулах гэх мэт сэрэмжлүүлгийг сахин мөрдөөрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ