Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн шатахуун байна

img

 

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун  байна. Үүнээс дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ.

Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотод шатахуун хэвийн олгож байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ