Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэнгүй

img

УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Ганмаа гишүүний гомдлоор Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ уг байнгын хороо албан ёсоор ямар нэгэн тогтоол гаргаагүйгээс үзвэл Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ гэж ойлгох боломжгүй юм. Учир нь Б.Баярбаатар байнгын хороо уг асуудлаар тогтоол гаргахгүй, гишүүд хоорондоо ойлголцоод албан бичгээр нэгнээсээ уучлалт гуйхад болох асуудал байна гэж үзсэн. Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. 

Эргэн сануулахад Ж.Чинбүрэн нь 2025 оны 10-р сарын 10-нд байнгын хорооны хурал дээр Д.Ганмаа гишүүнийг ‘’Хохино шүү аятайхан байгаарай’’ гэж айлган сүрдүүлсэн байдаг. Ингэж гишүүнийг айлган сүрдүүлсэн, бүрэн эрхэд нь халдсаныг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц гэрчилдэг.  Уг нь Ж.Чинбүрэн сайд ‘’Ёстой тийм зүйл болоогүй’’ гэдэг ч гэрчтэй учраас үнэнээс зугтаж чадаагүй бөгөөд бүтэн сарын дараа УИХ-ын ёс зүйн байнгын хорооны хуралдаанаар Д.Ганмаа гишүүний гомдлыг цайруулсан болж өнгөрөв. Ингэж хэлэхийн учир УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ёс зүйн байнгын хороо моральгүй гишүүддээ хариуцлага хүлээлгэж чаддаггүй, толгойг нь илээд өнгөрдгөөс болж,  гишүүд нийгмийн сүлжээгээр хараал хэлж, иргэдээ тавлан доромжилж, чаддаг юм бол эгүүлэн тат гэж тавлаж буй. Хэдийгээр ийм тохиолдолд бүрэн эрхээс нь эгүүлэн татах эрх зүйн боломжгүй ч сануулах, сарын цалингаар нь хувьдах зэрэг сахилгын шийтгэл оногдуулж болно. Гэсэн ч Б.Баярбаатар өнөөдөр Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нарыг бие биеэсээ уучлалт гуйгаад эвлэрчих гээд өнгөрүүлчихсэн. Тухайн үед Д.Ганмаа гишүүн тавгүй, бухимдангуй, сэтгэл санааны хямралд орсон байсан бөгөөд хэрвээ Б.Баярбаатарын шийдвэр хангалтгүй гэж үзвэл парламентын дотоод журмаар албан ёсны гомдол гаргаж дахин шалгуулахыг шаардах, хэрвээ айлган сүрдүүлсэн нь эрүүгийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж, баримтаа олон нийтэд дэлгэн өөрийн байр сууриа хамгаалах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.... . HERE——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-11-10
Frank Iso:
IS IT POSSIBLE TO RECOVER LOST CRYPTO? YES ONLY HACKANGELS Hey my name is frank I'm a crypto trader! I just wanted to share my incredible experience with The Hack Angels. They are truly exceptional when it comes to crypto recovery. They managed to recover my lost $1.7 million worth of bitcoin from a scam, which I honestly thought was impossible. If you ever find yourself in a similar situation, I highly recommend reaching out to them. You can contact them through their hotline at +1(520)200-2320 (available on Phone/WhatsApp), or shoot them an email at support@thehackangels.com. They also have a great website at www.thehackangels.com if you prefer that route. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!