Багш нарын цалинг нэмэхэд 518 тэрбум, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 193 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт суулгалаа

img

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр буцаагдсан асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон ахмад насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал хураалгаж байна.

2026 оны төсвийн төсөлд багш, эмч нар, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд дараах төсвийг тусгалаа.

  • Багш нарын цалин он гаргаад 50 хувь, 2026 оны арванннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая төгрөг хүргэхэд зориулж 518,6 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багцад тусгах

  • Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд 193 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгах

  • Өндөр настаны тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар 145 тэрбум төгрөгийг тусгах

  • Халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэгдүүлэхэд 19.5 тэрбум төгрөгийг тусгах

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмжийг 20 хувь нэмэгдүүлэхэд 29.3 тэрбум төгрөгийг тусгах

  • Илтгээлтийн эзэд тэтгэлэгт зориулж 33 тэрбум төгрөгийг тусгах

  • Шатахууны агуулах сав барихад 29 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг саналуудаар санал хураалгаж шийдвэрлэлээ.

Гишүүд асуулт асуухгүйгээр шууд санал хураалгасанд гишүүд дэг зөрчигдөж байна гэдгийг анхаарууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг саналуудыг дахин санал хураалгаж шийдвэрлэнэ. УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
УИХ суугаа хулгайч нарын гадаадын банканд байгаа мөнгийг хураа тэтгэвэр,эрүүл мэнд,багш нарын цалинг хангалттай нэмэнэ
2025-11-10
Зочин:
Эва, Сайханбйлэг,сү.Батболд,нарын өөр олон хулгайчдын нэг өдөрийн хөрөнгийг хураахад монгол босоод ирэнэ
2025-11-10