16 настай охины хэргийн сэжигтнүүдийг яллагдагчаар татаагүй

img

 

16 настай охины аминд хүрсэн хэргийн шүүх хурал болж, шүүхээс уг хэргийг дахин шалгуулахаар буцаасан байдаг. Учир нь хэргийн газар байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг дарамтад өртсөн байсан хэмээн хохирогчоор тогтоосон прокурорын дүгнэлтийг талийгаач 16 настай охины ээж н.Отгонтуяа хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасаар байсан. Тиймээс шүүхээс уг хэргийг дахин шалгахаар буцаасан юм.

Тэгвэл хэргийн газарт хамт байсан, талийгаач охины цогцосны дэргэд зургаа даруулсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогчоор тогтоосон прокуроруудаас татгалзах хүсэлтээ талийгаач охины ээж Нийслэлийн прокурорт гаргаад байжээ. Гэвч прокуророос уг хүсэлтийг хүлээн авахгүй хэмээн татгалзсан байна.

Энэ тухай талийгаач охины ээж "2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ "Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж бардам хэлж байсан. Эдгээр прокуроруудаас татгалзах миний хүсэлтийг Нийслэлийн прокурор дахин хүлээн авсангүй. Одоо цаашид охины минь хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт миний бие итгэл алдарч байна.

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэж улаан цайм шүүх танхимд хэлээд байгаа прокурорууд энэ 2-той ашиг сонирхолын зөрчилгүй гэж Нийслэлийн прокурор үзээд байгааг ойлгохгүй байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ