Үндэсний телевиз үздэггүй хүмүүс хураамж төлөх нь зөв үү
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Үндэсний телевиз үздэггүй хүмүүс хураамж төлөх нь зөв үү. Танай контентууд үзэлтийн рейтингээрээ бусад телевизээс хэдэд ордог юм бэ" гэв. Түүний асуултад албаныхан "Манай зарим контентууд нэлээн үзэлттэй байгаа. Үзэлт бага контетууд ч бий" гэж хариуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ