Багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдөр /2025.11.11/-ийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Үүнд хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авав. Төсвийн зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ