Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

img

 

2025-11-12, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

Аргын тооллын: 2025-11-12, Лхагва гараг

Наран ургах шингэх: 07:54-18:19

Үс засуулбал: Эд, эдлэл, идээ, ундаа олно.

Аргын тооллын 11 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ