С.Амарсайханыг чөлөөлж, Х.Ганхуягийг шадар сайд болгоно
Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудал дотор "Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх" асуудал багтжээ. Тодруулбал танхимаасаа урвасан С.Амарсайханы оронд Х.Ганхуягийг шадар сайд болгох юм. Х.Ганхуягийг Шадар сайд болгох асуудлыг өнгөрөч баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн сүүлд хэлэлцсэн ч төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Шадар сайд болох үйл явц өрнөх учиртай гэсний дагуу хойшлогдсон юм. Энэ асуудал өнөөдөр орж ирж буй бөгөөд С.Амарсайхан танхимаасаа хөөгдсөн даруйдаа өрөөгөө сулалсан бөгөөд өнгөрөгч долоо хоногоос Х.Ганхуягийн өрөө ч нүүдэл суудал хийх бэлтгэлээ базааж эхэлсэн. Х.Ганхуяг шадар сайд болсоны дараа төсвийн байнгын хорооны дарга хэн байх вэ гэдгийг 2026 оны төсөв хэлэлцэж буй энэ үед яаралтай томилох ч шаардлагатай. Учир нь энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвөө баталсан байх хуулийн хугацаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ