З.Нарантуяаг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөллөө

img

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас З.Нарантуяаг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-нд хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан юм.

Уг томилгоог хийхдээ олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар Хөгжлийн банкны тухай хуульд заасан. Уг заалтыг зөрчиж дээрх томилгоог шууд хийсэн хэмээн үзэж, З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ