Өнөөдөр дэлхийн “Уушгины хатгалгаатай тэмцэх өдөр” тохиож байна

img

 

Уушгины хатгалгаа нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэдгээр нь амьсгалд оролцож чадахгүйгээс үүсдэг үрэвсэл юм. Хамгийн түгээмэл нь шинж тэмдэг нь амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, өндөр халуурах. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт, ариутгагч хэрэглэх, гараа сайтар угаах, даарахгүй байх, агаарт гарах, шим тэжээлтэй хоол, унд хэрэглэх, ханиалгаж, өндөр халуурах зэрэг уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай  үзүүлэхийг зөвлөдөг. 

Манай улсад жил бүр 10-20 мянга орчим хүн уушгины хатгалгаагаар өвчилдөг статистик бий. Уушгины хатгалгаа нь хүйтний улиралд буюу 10-аас 4 дүгээр сард эрчимтэй нэмэгддэг бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгааны хүндрэлээс болсон байдаг ажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ