Ж.Бат-Эрдэнэ өнөөдрөөс чуулган удирдана

img

 

Өчигдрийн /2025.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаанаар "УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг хэлэлцэж, Х.Булгантуяаг 66.7 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Улмаар түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилсон.

Үүнтэй холбоотойгоор ТББХ хуралдаж, УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тогтоолын төслийг хэлэлцэв. ТББХ-ны хурлаар шинээр сонгогдсон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг дэмжсэн юм. Тэгвэл дөнгөж сая чуулганаар байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, нийт гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

пүрэвдорж бараг л дарга болчих юмсан гэж их л зүүдэлсэндээ
2025-11-13
Цогоо:
Ene lalaraar ikh huraliig udirduulah n bolohgui yagaad gevel hudalch araas dandaa hutga shaagch shuu dee
2025-11-13