МАН-ын даргад Н.Учралыг дэвшүүлнэ

img

 

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм. Урьдчилсан байдлаар Их хурлаар намын дарга сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх юм. Мөн намын шинэчилсэн дүрмээ баталж, дээд шүүхэд хүргүүлнэ.

Намын даргын тухайд, өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин албан бус байдлаар намын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нэр дэвшинэ гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ