Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

img

 

2025-11-14, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

Аргын тооллын: 2025-11-14, Баасан гараг

Наран ургах шингэх: 07:57-18:16

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна тохиромжгүй.

Аргын тооллын 11 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 25, Бага морь одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ