Ерөнхийлөгчийн POWER

img

 

Ноёноор оролдбол толгойгүй...

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хөтлөлцөөд МАН-ын тайзнаас бууж байх шиг байна. Олон нийтэд хэдийнэ яллагдаж, намдаа нэр нүүрээ гөвсөн МАН-ын ‘’80 оны төлөөлөл’’ хоёрт одоо бүрэн эрхээсээ уначихгүйхэн шиг ах нартайгаа арсалдахгүй байхад болох хувь тавилан хүлээж буй.

МАН дотор өрнөсөн зодоон эцэстээ Ерөнхийлөгчийн power-аар өндөрлөж буй нь МАН-ын Их хурлын өнгө аяс, шийдвэрээс илхэн харагдав. Үндсэндээ Д.Амарбаясгаланг улстөрийн стратегич гэж дөвийлгөдөг ч Ерөнхийлөгчийн энд хүрэх хол байна. Л.Оюун-Эрдэнийн улстөрийн  хамжигч болж нам доторх хүчний тэнцвэрийг алдагдуулсан нь Ерөнхийлөгч ба түүний нөхдийн ундууцлыг өдөөж эцэстээ энэ хавар тэсэрч, дээлээ уралцсан. УИХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр огцроод ч хамаагүй МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдэж байсан Д.Амарбаясгалан өнгөрөгч долоо хоногт нэрээ татаж хулхи нь буув. Одоо тэрээр хэн ч биш болж эвгүйхэн хөдөлбөл яллагдагчаар татагдсан нь бүрэн эрхээсээ салахад хүргэх гэмтэй цаг үе болоод буй. Ерөнхий сайдын албан тушаалаасаа унасан Л.Оюун-Эрдэнийн улстөрийн хамгаалагч нь Д.Амарбаясгалан байх эцсийн хөзөр байсан. Тиймдээ ч дүрмийн бусаар намын даргаа авах гэж дайтаад ч ах нартаа дагздуулав. Хэлсэндээ байж чадаагүй урваж, Г.Занданшатарыг мад тавьсан нь өөрсдийгөө knockout-д орууллаа. Тэд рингэд өнөө ч бяцхан хэвээрээ бололтой. Намын дотоод тэмцлээ гаднаас харж байсан Ерөнхийлөгчид намын дарга, генсек, засаг, хууль, шүүх гээд бүх power түүнд төвлөрчихсөн байна. Халаасандаа ''салаавч''-тайгаар Н.Учралд баяр хүргэсэн хүмүүс Ерөнхийлөгчийн салхинд хэсэгтээ намирахгүй бол толгойгүй болж мэднэ. Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэтэй хөтлөлцөөгүй байсан бол...

‘’Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм байна лээ’’

СЭТГЭГДЭЛ БИЧИХ