Битүүний өдөр амардаг болохыг дэмжих үү?

img

 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд d.parliament.mn-ээр дамжуулан олон нийтээс санал авч байна.

Хуулийн төсөлд Цагаан сараар шинийн 1, 2, 3-наас гадна битүүний өдөр амардаг болохоор тусгасан байна. Тодруулбал, түүний санаачилсан хуулийн төсөлд нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтээр амрах өдрүүдэд “Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмж, шинийн 1-ний өмнөх өдөр амрахаар заажээ.

“Битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарахаар хуулийн төсөлд мөн заасан байна.

Хуулийг баталбал 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ