1.4 их наядын өртэй барилгуудын зарим хэсгийг төрд авч өр барагдуулна

img

 

Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн наймдугаар сард төрийн өмчит компаниудын Хөгжлийн банк болон арилжааны банкуудаас авсан зээлийн өрийг барагдуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

1.4 их наяд төгрөгийн өртэй холбоотой ажлын явц

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Хөгжлийн банк болон Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг санхүүгийн байгууллагуудад хуримтлагдсан нийт 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлд олон удаагийн хурал, газар дээрх судалгааг хийжээ.

Энэ удаад Засгийн газрын тусгай сангууд болох Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын хөрөнгүүдэд илүү анхаарч ажилласан бөгөөд тодорхой нааштай үр дүн гарч, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах шийдвэрийн төсөл боловсруулагдаж байгаа аж.

“Шинэ яармаг” хороолол

Хөгжлийн банкны 87 тэрбумын зээлтэй холбоотойгоор дутуу баригдсан барилгуудыг Нийслэлийн орон сууцжуулах санд шилжүүлж, гүйцээн барьж орон сууцны хөтөлбөрт хамруулах хувилбар дээр хоёр тал тохиролцсон байна. Энэ нь Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийцэж буй гэв.

“Гантиг вилла” төсөл

86 тэрбумын асуудалтай энэ төсөл нь 60–90 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас гадна зарим хэсгийг Хөгжлийн банк, заримыг нь Капитал банкны асуудлаар компани авчээ. Гэхдээ үнэлгээ нь хэт өндөр байна гэж үзсэн тул Барилгын хөгжлийн төвөөр дахин үнэлгээ хийлгэж, тохиролцох ажил явагдаж байна.

• “Ачлал” хавдрын эмнэлэг

Анх 170 тэрбумаар үнэлэгдэж байсан энэ эмнэлэгт 40 гаруй тэрбумын зээлийн үлдэгдэл бий. Хөрөнгийн эзэнтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд дахин үнэлгээ хийлгэхэд үнэ нь буурсан тул хоёр тал үнэлгээг тохирох асуудлыг хэлэлцэж байгаа.
Эрүүл мэндийн яам эмнэлгийг өөрийн харьяанд авах сонирхолтой ч төсвийн эх үүсвэр байхгүй тул санхүүжилтийг ямар байдлаар шийдэх талаар эрэл хайгуул үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Norah Lina:
IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
2025-11-19