Өдөртөө -1...-3 хэмийн хүйтэн

img

 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ