Ажилгүйдлийн тэтгэмжийг өгч чадахгүй байна

img

 

Улсын хэмжээнд нийт 4675 даатгуулагч энэ оны 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас (НДС) хугацаандаа авч чадалгүй хүлээж байна. Үүнд ажил олгогчдын шимтгэл төлөлтийн хугацаа голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр 2024 оны 1–9 дүгээр сарын хугацаанд 28.2 мянган даатгуулагчид нийт 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна.

НДС нь орлого төвлөрсөн үед тэтгэмжийг олгодог онцлогтой. ААН-үүд ихэвчлэн сарын 30–31-нд НДШ-ээ төвлөрүүлдэг тул 10–11 дүгээр сарын тэтгэмжийн санхүүжилт түр саатсан байна. 

  • Энэ жил ажилгүйдлийн сангийн орлогод ажил олгогч болон даатгуулагчдын шимтгэлээс 162 тэрбум төгрөг төвлөрөхөөр төлөвлөсөн.

  • Ажилгүйдлийн тэтгэмжид нийт 161 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан.

  • Оны эхний 10 сард батлагдсан төсвийн хүрээнд тэтгэмжийг бүрэн олгосон.

  • Харин 10–11 дүгээр сард тэтгэмж хүссэн 4675 иргэний тэтгэмжийг орлого бүрдсэн даруйд шилжүүлнэ.

Сүүлийн саруудад ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо огцом өсөж, өмнөх сараас 4000 орчмоор нэмэгджээ. Ингэснээр ажилгүй иргэдийн бодит тоо ч нэмэгдсээр байна.

Даатгуулагч бүр тогтоосон журмын дагуу 76 хоногийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд дунджаар нэг иргэнд 5.6 сая төгрөг олгогддог. Тэтгэмжийн хэмжээ нь тухайн иргэний төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамааран хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Улсдаа нийт 61 мянган ажил олгогч НДЕГ-т бүртгэлтэй байгаагаас 35 мянга гаруй ААН шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй нь сангийн орлогод нөлөөлж, ажилгүйдлийн тэтгэмж саатах шалтгаан болж байна.

Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой гомдол, саналаа холбогдох аймаг, дүүргийн НДГ-ын доорх утсаар холбогдож өгнө үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
11 sariig oorchilvol yadgiin. 24 sar ch um uu
2025-11-24