ИРГЭД БУСДАД ДАНСАА АШИГЛУУЛЖ, ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

img

 

Цагдаагийн байгууллагад 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд нийт гэмт хэргийн 35.1 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж, байна.

Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилж, нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажилласан байна.

Мөн фейсбүүк болон бусад цахим флатформ ашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйх байдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 53.7 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарлаж ажилласан байна.

Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд нийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс 138 линк устгагдсан. Мөн цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэн мэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгоод байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

                                                                                                           ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ