ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудлыг хэлэлцэнэ
Иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ын хувь хэмжээг нэг хувь болгон бууруулах өргөдөл санаачилж 100 мянган иргэний гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх б
оломж бүрдсэн.
Дээрх өргөдлийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг энэ баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Өргөдлийг эргэн сануулбал,
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах, үүнд:
6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,
6.3.2. Үйл ажиллагааны орлого,
6.3.3. Хөрөнгийн орлого,
6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого,
6.3.5. Шууд бус орлого,
6.3.6. Бусад орлого гэж дурдсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ