Б.Эрдэнэсүхийн хүү надад хүүхэд нас гэж байгаагүй гэж ээ

img

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл хэргийн талаар эхнэр нь шүгэл үлээж, мэдэгдээд байгаа бол Б.Эрдэнэсүхийн хүү нь цахим хуудаснаа мэдээлэл нийтэлжээ. Тодруулбал,

"Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа, шүүх гэж хамгийн хогийн мөнгө харсан амьтдын цугларсан газар байдгийг аль 7, 8 настайдаа бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан.

Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй үед үргэлж ээжийг нууцаар зодож тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан мэдлээ. Хүүдээ атаархаж хорсож, өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүй нь дээр шүү дээ. Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдарч амиа хорлоно гэж өөртөө найдаж өдөр хоногийг өнгөрүүлж амьдарчээ.

Надад мөрөөдөл байсан. Надад мөрөөдөл хобби дуртай зүйл байсан. Бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр өөр дээр чинь эргээд очих болтугай" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Iim hucnirhiilegcn etseg cn bii ex cn bii. Dagawar huuhdee uzen yaddag exiig harj l blaa. Huuhed hamgiin tom hohirogcn .
2025-11-24