“ТӨРИЙН БОЛОН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Төрийн ёслолын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Зэвсэгт хүчний 032, 142 дугаар ангийн алба хаагчдын дунд өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн офицеруудын танхимд “Төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээний өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр тус салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, бодлогын баримт бичгийн хэрэгжилт зэрэг асуудлаар илтгэлүүд хэлэлцэгдэж, санал шүүмж, туршлагаа солилцов. Хариуцсан байгууллагууд харилцан уялдааг сайжруулах, нэг ойлголт, нэгдсэн зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой шийдэлд хүрч, удирдлагын баримт бичигт тусган ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ