Улаанбаатарт өдөртөө -7... хэм хүйтэн

img

 

2025 оны 11-р сарын 24-ний 20 цагаас 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -25...-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26