НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

img

 

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 10 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулав.

Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг онцоллоо.

Үүний дараа Нийслэлийн 2025 оны газар ЗОХИОН байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалалтын төлөвлөгөөний төслийн тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа. Тус албанаас энэ онд газрын менежмент, газар зохион байгуулалт, газар чөлөөлөхтэй холбоотой нөхөр олговор, газрын төлбөр зэрэгтэй холбоотой нийт 1067 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь одоогоор 92.11 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа онцоллоо.

Улмаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд хэрэгжүүлэх ТӨСЛИЙН жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, “Дулааны тавдугаар цахилгаан станц" ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэж НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэцэхийг дэмжлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26