ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр Монгол Улс сонгогдлоо

img

 

Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод Оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 24-нд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тус хороонд 2025-2029 онд ажиллах гишүүнээр сонгогдлоо.

ГХЯ-ны мэдээлснээр, тус сонгуульд нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдөж, манай улс 161 улсаас 97-гийнх нь дэмжлэг авснаар Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов. Дэлхийн байгалийн болон соёлын өвийг бүртгэх, өвийн обьектуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, шаардлагатай хөтөлбөр төслийн санхүүжилтийг шийдвэрлэдэг тус хороонд анх удаагаа гишүүнээр сонгогдсон бөгөөд олон талт идэвхтэй дипломат ажиллагааны үр дүнд олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын байр суурийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал болов.

Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон юм. Соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байгаа аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26