С.НАРАНЦОГТЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛНО

img

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт очих тохироо хийгджээ. Харин С.Наранцогтын оронд Ч.Хүрэлбаатар очиж магадгүй гэсэн таамаг бий. Төв банк онцгой чиг үүрэгтэй гэдгээр төсвийг нь хянах боломж байдаггүй. Ийм газар залуу боловсон хүчин бус улстөрийн бохир систем угсрагчид хүнээ тавьлаа гэх шүүмж хэдийнэ гарч эхэлсэн. Түүнийг Н.Учрал томилох саналыг намыг бүлэгтээ танилцуулсан бөгөөд товчхондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэл гэж харагдаж буй.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

Түүний жилийн орлого 2022 онд 64 сая төгрөг байсан бол 2024 онд 393 сая төгрөг болж огцом нэмэгджээ.

Өөрийн орлого: 393 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 32 сая төгрөг

Орон сууц барилга байгууламж: 650 сая төгрөг /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/

Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөг / Mercedes Benz ML350 маркийн тээврийн хэрэгсэлтэй/

Газар: 12 сая төгрөг /Эзэмших хоёр газартай/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 40 сая төгрөг

Хадгаламж: 556 сая төгрөг

Авлага: 171 сая төгрөг

Зээл: 360 сая төгрөг гэж мэдүүлжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ